У.Сүрэнжавт дөрөв өрөө байр, Б.Баасанхүү, Ц.Баттулга, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ нарт гурван өрөө байрны батламж гардууллаа

У.Сүрэнжавт дөрөв өрөө байр, Б.Баасанхүү, Ц.Баттулга, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ нарт гурван өрөө байрны батламж гардууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Парис-2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцсон тамирчдад Засгийн газрын шагналын батламжийг гардууллаа.

Хөдөлмөрийн баатар, "Парис-2024" паралимпын аварга, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавт дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагналын батламж гардууллаа.

Мөн "Парис-2024" олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга, гавьяат тамирчин, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Э.Содномпилжээ нарт гурван өрөө орон сууц, мөнгөн шагналын батламж гардуулав.