Унгарын Будапешт хотноо зургаа дахь удаагийн Ева Мартоны нэрэмжит олон улсын дуулаачийн тэмцээн болж өндөрлөө.
Энэ тэмцээнд дуурийн 56 дуулаач оролцож тэргүүн байрыг Өмнөд Солонгосын тенор хоолойтой дуучин Парк Жихүн эзэлж 30 мянган еврогийн шагнал авсан байна. Харин хоёрдугаар байрыг Румыны баритон хоолойт Михай Дамиан хүртэж 20, гуравдугаар байрыг Хятадын меццо-сопрано хоолойт Ү Хоньни эзэлж 10 мянган еврогийн шагнал авчээ.
Тэгвэл тэмцээний гол шагналаас гадна өөр хэд хэдэн тусгай шагналыг хамтран ажиллагч байгууллагуудаас өгдөг аж. Тухайлбал, Монголын “Сонгодог меценат” сангаас Казахстаны дуучинд “Шилдэг баритон” диплом, 1000 евротой өгчээ.