Өчигдөр орсон үргэлжилсэн борооны улмаас Даланзадгад хотын хоёр багийн айл өрхүүдийн хашаа, байшин усанд автжээ

Өчигдөр орсон үргэлжилсэн борооны улмаас Даланзадгад хотын хоёр багийн айл өрхүүдийн хашаа, байшин усанд автжээ

Өчигдөр /2024.09.12/ өглөө 07:00 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас Даланзадгад сумын 1, 6 дугаар багийн иргэдийн гэр, хашаа байшин усанд автсан тухай нийт 6 дуудлагыг 18:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км замыг туулан 20:00 цагт очиж, 9 дүгээр багт ниссан тиррано загварын машин шаварт суусан байсныг татан гаргаж нэг том хүн, нэг хүүхдийг аюулгүй болгосон бөгөөд 6 дугаар багт үерийн ус хуримтлагдсан замыг сэтлэн усыг зайлуулж, зургаан дуудлагад заавар зөвлөмж өгч ажиллажээ.