Цахилгаан, дулааны үнийг нэмэх тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас " Одоогоор хэдэн хувиар нэмэх талаар тодорхой тоо байхгүй. Эрчим хүчний реформ дор ажлын хэсгүүд бүтээн байгуулалт, үнэ зэрэг дээр өдөр бүр хуралдан судалгаа хийгдэж байгаа" гэв.
Тэгвэл цахилгааны үнийг нэмэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо цаашлаад салбарын яам зэрэг дээр холбогдох судалгааг хийж байгаа аж. Шадар сайд Т.Доржханд энэ оны наймдугаар сарын 21-нд Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийх үеэрээ эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс шинэчилнэ. Ингэхдээ эхний ээлжид алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ гэж мэдэгдсэн билээ.