НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр /2024.09.18/ 13:00 цагаас орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс 31 -ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамаарна. Сугалааны тохирлыг "Боловсрол" суваг телевиз болон E-Barimt аппликейшнээр шууд дамжуулна.
Сугалааны урамшуулалд:
- Гурван орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- Дөрвөн орон таарвал /40,000-100,000/
- Таван орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- Зургаан орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- Долоон орон таарвал /500,000- 10 сая төгрөг/
- Найман орон таарвал /5-30 сая төгрөг/