Ипотекийн зээлийн эх үүсгэврийг нэмэгдүүлснээр зээлд хамрагдах иргэдийн тоо өссөн. 2024 оны есдүгээр сарын байдлаар нэг тэрбум төгрөгийн зээлийг 9102 иргэнд олгосон байна.
Уг тэрбум төгрөгийн зээлд Улаанбаатар хотын 4784 өрх, хөдөө орон нутгийн 4318 өрх хамрагджээ. Засгийн газраас “Үндэсний баялгийн тухай хууль”-ийг санаачлан батлуулсан бөгөөд уг хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг мөн баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 151 хувиар өссөн бол орон нутагт олгосон зээлийн дүн 301 хувиар өссөн ажээ.