“Дөлгөөн нуур”-ын уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

“Дөлгөөн нуур”-ын уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто зам “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замын хоёрдугаар хэсгийг засварлаж шинэчилнэ. Авто замыг есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлах юм. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

“Дөлгөөн нуур”-ын уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замыг хааж шинэчилнэ