Хүний эрхийн үндэсний комиссоос Онцгой байдлын байгууллага болон Шадар сайдад зөвлөмж хүргүүлжээ.
ХЭҮК-ийн Гомдол хянан шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар 2024 оны нэгдүгээр сард онцгой байдлын байгууллагын албан хаагчид авран хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан ХЭҮК Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнг үндэслэн ОБЕГ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлага нийт 11 заалттай. Үүнд:
- Гал унтраах аврах 10 дугаар анги бол онцгой байдлын хамгийн том анги, нэгж. Өдөрт хамгийн олон дуудлага мэдээлэл ирдэг. Энэ ангид албан хаагчдын хүний нөөцийн хомстол үүссэн байна. Энэ хомстлыг нэн тэргүүнд арилгах шаардлагатай,
- Албан хаагчдын нөхөн хангамжийг тогтмол хийх,
- Цалингийн шатлалыг нийслэл, орон нутгаас шалтгаалаад ялгамжтай тогтоох, зарим албан хаагчийн цалин эрс зөрүүтэй байгаа тул холбогдох арга хэмжээ авах
- Анги бүрд эмч болон сэтгэлзүйчийн орон тоо бий болгох
- 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хоногийн хүнсний нормыг нэмэгдүүлэх. Онцгой байдлын албан хаагчдын норм бусад төрийн цэргийн байгууллагын албан хаагчдын хүнсний нормоос дутуу байгаад зохих дүгнэлт хийх.
- Унааны нөхөн төлбөрийг нийтийн тээврээр ирж, очиход хүрэлцэхүйц байдлаар шийдвэрлэх
- Албан хаагчид амрах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд усанд орох, ариун цэврээ сахих асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай. Ийм орчин нөхцөлийг бүх ангид бий болгох шаардлагатай гэх мэт зөвлөмж, шаардлагыг ОБЕГ-ын дарга хүргүүлсэн гэж танилцууллаа.