Цахим сүлжээнд иргэн О.Осоржамааг бусдад хутгалуулсны улмаар нас барсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж, энэ нь үнэн, худал гэх таамаг мэдээлэл хөвөрсөн билээ.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2024 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 21:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “Автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Энэ дагуу шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалуулсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна" гэх хариултыг өгсөн байдаг.
Харин О.Осоржамаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Ходоос, гэдэс, элэг гээд хутгалуулаагүй газар байхгүй. Эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн учраас их цус алдаж, хагалгаанд орсон. Алтан гарт эмч нартаа маш их баярлалаа" гэжээ.