Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг "52-ын даваа"-ны орчимд хүнсний ногоо тээвэрлэж явсан том оврын автомашин замын хажуу руу унасан осол өнөөдөр /2024.09.20/ гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тухайн ослын улмаар хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй бөгөөд ослыг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч "52-ын даваа уруудаж явах явцад тээврийн хэрэгсэл тоормозгүй болсны улмаас замын хажуу руу осолдсон" хэмээн мэдүүлээд байгаа аж.