Усанд осолдсон байж болзошгүй 55 настай эрэгтэйг эрэн хайж байна

Усанд осолдсон байж болзошгүй 55 настай эрэгтэйг эрэн хайж байна

Хэнтий аймгийн Баян-Адарга сум Адарга багийн "Уртын-Улиас" гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь есдүгээр сарын 08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, "Онон" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг есдүгээр сарын 19-ний өдрийн 21:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид иргэн М /55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.