Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгад сумдад их хэмжээний үргэлжилсэн бороо орсны улмаас айлын гэр, байшин, хашаа, аж ахуй нэгж, байгууллага усанд автсан тухай 20 дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Ингээд Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн албан хаагчид хамтран 17 айлын хашаа, 3 аж ахуй нэгж, байгууллага усанд автсан байсныг 11 цаг 24 минут ажиллаж усыг соруулж, аюулгүй болгожээ.