2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хэт намчирхал, улс төржилтийн улмаас хүний алтан амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл Ардчилсан Намын дарга Лу.Гантөмөрийн тушаалаар хохирогчийн гэргий С.Дэлгэртуяа, түүний үр хүүхдэд Хан-Уул дүүргийг 11-р хороонд 2 өрөө байр хүлээлгэн өглөө. Байрны гэрчилгээ, түлхүүрийг Ардчилсан Намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Ардчилсан Намын даргын ажлын албаны дарга Э.Галбадрал нар хүлээлгээ өгөв. Талийгаачийн гэр бүлийн зүгээс намын удирдлагад талархаж буйгаа илэрхийлж, ханийхаа болон түүний хамт олны итгэл, зүтгэлийг үргэлжлүүлэн авч явна гэдгээ илэрхийллээ.