Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Говь-Алтай аймагт Ардчилсан нам олонх боллоо. Урьдчилсан дүн мэдээгээр аймгийн ИТХ-ын 29 мандатын 18-д нь АН, 11-д нь МАН ялалт байгуулсан тухай аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 27 тойргийн 29 мандатын төлөө МАН-29, Ардчилсан нам-29, Иргэний зориг, ногоон нам-1, ХҮН нам-3, бие даагч 1 нэр дэвшин өрсөлдсөн. Тодруулбал, тус аймагт нийт дөрвөн намаас нэр дэвшүүлсэн 62, 1 бие даагч, нийт 63 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар аймгийн сонгуулийн хорооноос бүртгэжээ. Нийт нэр дэвшигчийн 14 нь буюу 22,2 хувь эмэгтэй, 49 нь буюу 77.8 хувь нь эрэгтэй нэр дэвшигч байлаа.