Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-аас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар "НИТХ-ын 45 мандатаас 40 мандатад МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Нийслэлийн МАН-аас энэ удаагийн сонгуульд есөн эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Тэд бүгд ялалт байгуулсан таатай мэдээг дуулгахад таатай байна. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотынхоо олон тулгамдсан асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно гэдгийг энэ үдэш нийслэлчүүддээ хэлэхэд таатай байна. Бидэнд итгэл үзүүлсэн нийт сонгогчдодоо талархал илэрхийлье. Мөн бидэнд санал өгөөгүй ч гэсэн нийслэл хотынхоо төлөө санаа зовниж буй сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө хичээн зүтгэж ажиллах болно гэдгээ хэлье" гэлээ.