Иргэдийн шилжилт хөдөлгөөний зохицуулалт өнөөдрөөс дуусгавар болж, хэвийн горимд шилжүүлсэн аж. Тодруулбал аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдрөөс түр хугацаанд зогсоосон юм. Энэхүү зохицуулалтыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хэрэгжүүлж байсан билээ.