НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 27-ноос иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 27-ноос иргэдийн дансанд шилжүүлнэ

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт аравдугаар сарын 27-ноос иргэдийн дансанд орж эхлэх аж. Өмнөх улиралд 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. 

НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.



Өнөөдөр хулгана өдөр

59 минутын өмнө