ВИДЕО: Монголд аялж явсан БНСУ-ын иргэний автомашиныг дугуйгаараа оносон гэх хэрэгт холбогдсон монгол иргэн уучлалт гуйжээ

ВИДЕО: Монголд аялж явсан БНСУ-ын иргэний автомашиныг дугуйгаараа оносон гэх хэрэгт холбогдсон монгол иргэн уучлалт гуйжээ

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монгол Улсад аялах БНСУ-ын иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Харин жуулчдын энэ их урсгалыг дагаад ариун цэврийн өрөө, бусад дэд бүтэц зэрэг сайжруулах шаардлагатай олон асуудал гарч буй. 

Тэгвэл олон нийтийн сүлжээнд, "БНУС-аас өөрийн автомашинтайгаа Орос Монголоор аялж байсан солонгосын аялагч залуугийн автомашин зөрж явсан портерын салсан дугуйнд оногджээ" гэсэн тайлбартай бичлэг цацагдаад байна. Тус бичлэгт, "Монголд зорчиж явсан Sonata-6 загварын суудлын автомашинтай зөрж байсан "Хьюндай Портер" маркийн тээврийн хэрэгслийн дугуй салж, улмаар осол гаргаж байгаа" гарсан. Тэгвэл дугуй нь салж унаад Солонгос машин луу үсэрсэн гэх монгол иргэн уучлалт гуйжээ. 

ВИДЕО: