Хотын даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин нь ШШГЕГ-ын дарга асан Бригадын генерал Ц.Амгаланбаярын хүү аж

Хотын даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин нь ШШГЕГ-ын дарга асан Бригадын генерал Ц.Амгаланбаярын хүү аж

Энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшинг томилсон билээ.

Тэгвэл хотын даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин нь Замын цагдаагийн газрын дарга, ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал Ц.Амгаланбаярын хүү аж. Бригадын генерал Ц.Амгаланбаярын тухайд албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж явсан удаатай.

Ташрамд сонирхуулахад,  Хотын даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нь 2023 онд АТГ-т Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө, өөрийн орлого 462 сая төгрөг, гэр бүлийн орлого 569 сая төгрөг, 6 орон сууц, 4 авто зогсоолтой гэсэн байв. Түүнчлэн А.Амартүвшин нь "Бөхийн өргөө"-нд саяхан болсон арга хэмжээнд оролцох үеэрээ "Монгол Улсын төрийн чуулал" эгшиглэх үеэр чанга яригчаар үг хэлсэн нь олны шүүмжлэлд ороод байгаа юм. 

Б.Наранчимэг