УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 2025 оны төсөвт хавдрын эмнэлэг барих хөрөнгийг суулгахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 2025 оны төсөвт хавдрын эмнэлэг барих хөрөнгийг суулгахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 2025 оны улсын төсөвт хавдрын эмнэлэг бариулах төсөв хөрөнгийг тавиулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаст, “Хавдрын эмнэлэг 2” төсөлд одоогоор 24 гишүүн нэгдэж, гарын үсэг зураад байна.

Би хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтыг нэг жил өнжвөл 4500 хүний амь насны асуудал яригдана. Хамтдаа ард түмнийхээ төлөө хүмүүнлэг шийдвэр гаргахыг уриалж байна. Албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хаяглаж байгаа. 

Мөн “2024 онд “Хавдар 2” төслийн эмнэлгийн зураг төслийн тендер зарласан ч компаниуд оролцохгүй байсаар эцсийн бүлэгт “Бодь пропертийз” ХХК шалгарсан. Хавдрын эмнэлгийн зураг хийнэ гэдэг амаргүй, жирийн нэг барилгын зураг биш. Манай улсад туршлагатай компани бараг байдаггүй. Байсан ч тендерийн үнийн дүнг нь голоод оролцдоггүй. Тиймээс төсвийн тэвчиж болох зардлаас танаад хэрэгцээтэй салбарт зориулахыг шаардаж байна” гэжээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө