Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд "Монгол хурандаа" нийгэмлэгээс ёслол хүндэтгэлийн арга хэмжээг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран анх удаа зохион байгууллаа.
Манай улсад хурандаа цол олгож эхэлсэн 88 жилийн хугацаанд төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудаас нийт 3000 гаруй хурандаа цолтон тодрон гарснаас өнөөдрийн байдлаар 9 салбарын 99 эмэгтэй алба хаагч энэхүү эрхэм хүндэт цолыг хүртжээ. Өнөөдрийн арга хэмжээний үеэр хурандаа цолтнуудад НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх бригадын генерал Г.Болор цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.