Газын дэлбэрэлтэд өртсөн "Эдү апартмент" хорооллын айлын бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн зэргийг хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Газын дэлбэрэлтэд өртсөн "Эдү апартмент" хорооллын айлын бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн зэргийг хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207-р байр 1 тоотод хаалга, нойлын суултуур, ванн хулгайд алдагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсний дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар иргэн Д-н эзэмшлийн дээрх тоот бүхий орон сууцнаас бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн, модон хаалга, пракитан шал, паар зэрэг эд зүйлсийг Н,(32 нас ) А,(29 нас) Б(32 нас) нар нь хулгайлсан үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.