БНХАУ-ын Шанхай хотод суралцдаг таван монгол оюутан Марокко улсын оюутнуудтай зодолдсоны улмаас хоригджээ. Уг хэрэгт тус улсын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг нээн шалгаж буй бөгөөд Шанхай хотод суух консулын газраас анхаарч ар гэрийнхэнд мэдээлэл өгсөн байна. Улмаар ар гэрийнхэн тус хотод очиж өмгөөлөгч аван ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.
Хохирсон гэх Марокко улсын иргэд бэртэл, гэмтэл авчээ.