“Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд нэгнээ тагнаж чагнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг Захиргааны хэргийн шүүхэд шилжсэн. УИХ-ын дарга энэ асуудлыг анхааралдаа авна уу” гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд тархсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг мэдээлэл хийлээ.
ШУУД:
Тэрбээр "Тамгын газрын хоёр албан хаагчийн хооронд маргаан үүссэн. Ажил олгогч, албан хаагчид хөдөлмөрийн харилцаанд орохдоо бие биенээ үл хүндэтгэх, ажлын байранд дарамт учруулахыг Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуулиар хориглодог. Энэ төрлийн хэрэг маргаан үүссэн тохиолдолд хуулиар хамгаалсан эрхийнхээ хүрээнд байгууллагынхаа удирдах ажилтан, холбогдох Ёс зүйн хороо, зөвлөл, Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл, ХЭҮК, шүүхэд хандах эрхтэй байдаг. Энэ дагуу л болсон процесс" гэдгийг онцоллоо.