Хотын даргын захирамжаар мотоцикль, механизм, зүтгүүр, цистерн, автобус зэрэг түгжрэлд нөлөөлөхгүй тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгож эхэлжээ

Хотын даргын захирамжаар мотоцикль, механизм, зүтгүүр, цистерн, автобус зэрэг түгжрэлд нөлөөлөхгүй тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгож эхэлжээ

Хотын дарга Х.Нямбаатарын 2024.11.15-ны өдрийн А1348 тоот захирамжаар Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ сарын 02-ны өдрөөс эхэлж мотоцикль, механизм, зүтгүүр, цистерн, автобус зэрэг түгжрэлд нөлөөлөхгүй тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгож эхэлжээ. 

Тодруулбал, найман шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй, бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны тээврийн хэрэгслүүдэд дугаар олгож эхэлсэн байна. Харин найман шалгуур үзүүлэлтийг хангасан, бүх жин нь 3.5 тонноос доош суудлын автомашинууд цахимаар хүсэлтээ гаргах бөгөөд иргэдийн хүсэлтийг хүлээн авах цахим системийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж байгаа гэж албаны эх сурвалж ярилаа.