СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр гурван автомашин шатсан тухай дуудлага бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр гурван автомашин шатсан тухай дуудлага бүртгэгджээ

Өвлийн улдирал болж, санамсаргүй байдлаар автомашинаа шатаасан тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр л гэхэд гурван машин шатсан тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 15:43 цагт ОБЕГ хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Subaru Sambar” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. 

Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 15:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Subaru Sambar” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан аж. 

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 23:39 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраажээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө