Метро, трамвай, тусгай замын автобус, агаарын дүүжин зам төслүүдийг гадаадаас санхүүжилт авч хэрэгжүүлэхээр болжээ

Метро, трамвай, тусгай замын автобус, агаарын дүүжин зам төслүүдийг гадаадаас санхүүжилт авч хэрэгжүүлэхээр болжээ

Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх жилүүдэд нийслэлээс хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ гадаадаас санхүүжилт авч, зарим өндөр үнийн дүн бүхий төслүүдийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал,

-Тусгай замын автобус /BRT/-ны нэгдүгээр шугамын төслийг 2025-2027 оны хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийт санхүүжилтийн дүн нь 204.6 тэрбум төгрөг бөгөөд үүнийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна. Тусгай замын автобус /BRT/-ны нэгдүгээр шугамын урт 11.9 км байх бөгөөд нэг өдөрт 25-35 мянган иргэн зорчих боломжтой гэж тооцжээ. Автобусны дундаж хурд нь 20-25 км/цаг байх аж. 

Тусгай замын автобус BRT-г 2020 онд Нисэх-Долоон буудал чиглэлд нэвтрүүлнэ

-Хөнгөн галт тэрэг /Трамвай/төслийг 2025-2027 оны хооронд хэрэгжүүлнэ. Шугамын урт нь 20.4 км, буудал хоорондын зай 500-700 метр ба нийт 23 буудалтай байна. Тус төслийг 160-200 сая ам.долларын гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ.

Хөнгөн галт тэрэг нэвтрүүлбэл авто зам дээрх зохицуулалтыг сайтар хийх шаардлагатай | МОНГОЛ ТВ

-Их багтаамжийн нийтийн тээвэр /Метро/ төслийг 2.1 тэрбум ам.долларын өртөгөөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн төсөв болон гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудалтай байна. Урьдчилсан зураглалаар 11 км газрыг ил буюу гүүрэн байгууламжаар авто замын түвшинд үл огтлолцох байдлаар газар доогуур төлөвлөсөн аж.

-Агаарын дүүжин замын тээвэр төслийг 2024-2027 оны хооронд нийт 316 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Тус төслийг Францын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Бидний дүүжин тээвэр алга болж, тэднийх явж эхлэх нь

Сэлбэ, Баянхошуу дэд төвийн төслийг 2024-2028 оны хугацаанд нийт 2.3 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ гадаадын бонд, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

-Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төв төслүүдийг тус бүр Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлнэ. Дэнжийн мянга дэд төвийн санхүүжилт 76 тэрбум төгрөг бол Дамбадаржаа дэд төвийн санхүүжилт 79 тэрбум төгрөг байх юм.

-Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн төслийн санхүүжилтийг 2025 онд шийдсэн бөгөөд нийт 160 сая ам.долларын Дэлхийн банк, Хятадын Эксим банкны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.