Замын-Үүд чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн 25 тонн нүүрс шатаж байсныг унтраажээ

Замын-Үүд чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн 25 тонн нүүрс шатаж байсныг унтраажээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “25-р зөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 154 км-т/ ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 21:26 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Замын-Үүд сумын чиглэлд нүүрс тээвэрлэж байсан иргэн Б-гийн ND-4250 загварын зүтгүүрийн тэвшний 6 дугуй, мөн 25 тонн нүүрс шатаж байсныг ажиллаж унтраажээ.