Эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон 6 автомашиныг зөөвөрлөжээ

Эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон 6 автомашиныг зөөвөрлөжээ

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд эзэнгүй хаягдсан автомашиныг зөөж хураах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон зургаан автомашиныг зөөвөрлөжээ.

Байршлаар нь тодруулбал,

  • X хороо, Дэнжийн 32 дугаар гудамжинд байрлах хоёр автомашин
  • XIX хороо, Тахилтын 1 замын хажууд зогссон автомашин
  • VIII хороо, Баруун тасган А-17 “Star” дэлгүүрийн гадна талд байрлах хоёр автомашин
  • IV хороо, 30а байрны зүүн талд байрлах нэг автомашиныг тус тус эзэмшигчтэй нь холбогдож газрыг чөлөөлжээ.