Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр эхэллээ. Хоолны фестиваль энэ сарын 14 /2025.04.14/-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжлэх юм. Харин өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарыг “UB food” фестивальд оролцох үеэр ТҮЦ эрхлэгчдийн холбооны зарим төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлсэн явдал болсон. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа, "Ub food" фестивалиар зочилсон гадаадын зочид сэтгэгдлээ илэрхийлжээ. Урлагийн тоглолт өнөөдөр 21 цаг хүртэл үргэлжилнэ" гэжээ.
"Ub food" фестивалиар зочилсон гадаадын зочид сэтгэгдлээ илэрхийлжээ. Урлагийн тоглолт өнөөдөр 21 цаг хүртэл үргэлжилнэ.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) April 8, 2025
UB FOOD FESTIVAL 2025 #FoodieParadise pic.twitter.com/U8nLOrq3bZ