Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг маргаашаас гурав хоног хаана

Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг маргаашаас гурав хоног хаана

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” компани руу ус дамжуулах шугам хоолой угсрахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан “ДЦС-3” компаниас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 11-ний баасан гарагийн өглөөний 06:00 цагаас эхлэн гурав хоногийн хугацаанд түр хаахаар болсон байна. Энэ хугацаанд Яармагийн гүүрээс Ажилчдын гудамжийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчих аж. Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” компанийн баруун хойд талын буцах уулзвараар эргүүлж, хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм байна.