СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөрөн хотод өдрийн 12 цагт эхэлсэн хүчтэй шороон шуурга орой 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөрөн хотод өдрийн 12 цагт эхэлсэн хүчтэй шороон шуурга орой 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнөөдөр салхитай, шороон шуургатай байна.

Өдрийн 12 цаг 30 минутаас эхэлсэн хүчтэй шороон шуурга Мөрөн хотод 11-19 м/с хүрсэн бол тал хээр газарт 20 м/с салхилж, түр зуур 30 м/с хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Энэ үзэгдэл өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн  Онцгой байдлын газраас анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ