Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт зориулсан тусгай зориулалтын автомашиныг импортлон оруулж ирэхдээ нэг удаагийн гаалийн татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байдаг талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө жолоодох зориулалттай, зөвхөн гар ажиллагаатай удирдлагатай, дээрх шаардлагуудыг бүрэн хангасан тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа импортлох боломжтой аж.