Яармагийн замд түгээлтийн машин хүүхэд мөргөсөн ослыг шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ

Яармагийн замд түгээлтийн машин хүүхэд мөргөсөн ослыг шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 09-ний өдрийн 12 орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Яармагийн замд Түгээлтийн Reowe Clever маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хүүхдийг гарцаар гарч байхад мөргөсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.

Осолд өртсөн явган зорчигч хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, давуу эрх бүхий явган зорчигчийг явган хүний гарцаар гарах буюу завдаж байхад нь хурдаа сааруулан зам тавьж өгч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.