ВИДЕО: Индонезид ойн түймэр унтрааж байсан нисдэг тэрэг голд унаж, нэг хүн амиа алджээ

ВИДЕО: Индонезид ойн түймэр унтрааж байсан нисдэг тэрэг голд унаж, нэг хүн амиа алджээ

Индонезийн Өмнөд Калимантан мужийн Барито голд ойн түймэр унтраах ажиллагаанд оролцож байсан "Eurocopter EC225LP" загварын нисдэг тэрэг өнгөрсөн ням гарагт /2026.11.08/ унаж осолджээ.

Орон нутгийн цагаар 11:56 цагт нисдэг тэрэг голын уснаас гал унтраах зориулалттай тусгай саваар ус утгаж дээш хөөрөх үедээ хяналтаа алдан унасан байна. Ослын дараа ойролцоо явж байсан иргэд болон аврах багийнхан шуурхай ажиллаж, Шинэ Зеланд болон Австралийн иргэн болох хоёр нисгэгчийг уснаас эсэн мэнд аварсан ч нислэгийн газардуулагч офицер, Индонезийн иргэн Яян Супьянсури усанд живж амиа алджээ.

Индонезийн Үндэсний гамшгийн менежментийн агентлагаас Борнео арал дээр дэгдсэн ойн болон хүлэрт хөрсний томоохон түймрийг агаараас унтраахаар тус нисдэг тэргийг гэрээлэн ажиллуулж байсан бөгөөд энэ нь тус бүс нутагт дөрөвхөн хоногийн дотор гарсан гал унтраах нисдэг тэрэгний хоёр дахь ноцтой осол болж байна. Өмнө нь арваннэгдүгээр сарын 4-нд Төв Калимантан мужид мөн адил түймэр унтраах ажиллагааны үеэр цэргийн "Ми-17" нисдэг тэрэг осолдож, гурван алба хаагч амь үрэгдсэн юм. Дараалсан ослын улмаас Өмнөд Калимантан мужийн захирагч агаараас түймэр унтраах нислэгийг түр зогсоох шийдвэр гаргаж, холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

ВИДЕО: