Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн өөрийн цахим хаягтаа нийтэлсэн зургууд олны анхаарлыг татаад байгаа. Мөн тэрбээр нисдэг тэргээр ирж, салют буудуулан гэрлэх санал авсан бичлэгээ өөрийнхөө инстаграм хаягтаа оруулжээ. Тус бичлэгт Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн харагдах бөгөөд амралтын газар нь Булган аймгийн Хялганат тосгонд байрлах “Seven Nuga Resort” амралтын газар хэмээн хүмүүс таамаглаж байгаа юм.
Тодруулбал, Улаанбаатар хотоос 400 гаруй км-ын зайд орших Булган аймгийн Хялганат тосгонд байрладаг "Seven Nuga Resort" амралтын газрын гэр болон байшингууд нэг өдрийн түрээс нь 900,000-1,800,000 төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд Ерөнхий сайдын хүү бүтнээр нь түрээслэсэн гэх мэдээлэл байгаа юм.
Мөн уг амралтын газарт очихдоо онгоцоор очсон байх бөгөөд 400 гаруй км-ын зайд орших Булган аймгийн Хялганат тосгон руу нисдэг тэргээр явахад хэр хэмжээний зардал гарах талаар судалж үзэхэд ойролцоогоор онгоцноосооо шалтгаалан цагийн түрээс нь 2000-3000 долларын үнэтэй байх бөгөөд одоогийн ханшаар 7-10 сая төгрөг болж байна. Онгоц түрээстэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийгш ЭНД ДАРЖ харна уу. Түүнчлэн Булган аймгийн Хялганат тосгон хүртэл ирж очиход ойролцоогоор гурван цаг зарцуулах бөгөөд онгоц түрээсийн нийт үнэ нь 21-30 саяын хооронд болох аж.
Зардал мөнгө нь хэд болсон бэ? Хэн, хаанаас төлбөрийг төлсөн бэ?
— Гонгоржавын ГАНБАТ 🧢 (@g_ganbat) May 13, 2025
Хэдэн арван мянган иргэд, татвар төлөгчид асуугаад байна, @OyunerdeneMN чи хариул даа? pic.twitter.com/5UH7iTXyQq