Ураныг эсэргүүцсэн нэр бүхий иргэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр гарсан.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, харьяаллын дагуу Дорноговь аймгийн байгаль орчны газарт шилжүүлсэн байдаг. Тэгвэл Дорноговь аймгийн байгаль орчны газраас тус хэргийг үйлдсэн нэр бүхий иргэнээс 1 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах мөн торгуулийн арга хэмжээ авахаар болсон гэх албан бус мэдээлэл байна. Учир нь энэ талаар холбогдох төрийн байгууллагууд албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.