Бурхны эд зүйлс, олон тооны судар хулгайлсан этгээдийг олж тогтоожээ

Бурхны эд зүйлс, олон тооны судар хулгайлсан этгээдийг олж тогтоожээ

“Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд байх монгол гэрт шөнө хулгай орж бурхан шашны эд зүйлс алдагдсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай, эрэгтэй, “Д” нь гэрийн цоожийг эвдэн орж Алтан гэрэл судар нэг ширхэг, Дашзэвэг судар нэг ширхэг, 2-3 см хэмжээтэй зурмал Бурхан багш нэг ширхэг, 10-15 см хэмжээтэй зурмал Жамсран бурхан нэг ширхэг, 2-3 см хэмжээтэй зурмал Лам бурхан нэг ширхэг, нэр тодорхойгүй дөрвөн ширхэг судар алдагдсан хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгааг талаар мэдээллээ.