"Бусдыг заналхийлсэн" хэрэгт яллагдагчаар татагдаад буй Г.Ганхуягийн цагдан хорих арга хэмжээг хүчингүй болгожээ

"Бусдыг заналхийлсэн" хэрэгт яллагдагчаар татагдаад буй Г.Ганхуягийн цагдан хорих арга хэмжээг хүчингүй болгожээ

Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12 /2025.04.12/-ны  өдөр хойшлуулашгүйгээр цагдан хорьсон байдаг.

Тэгвэл шүүхэд яллагдагч Г.Ганхуягийн өмгөөлөгчөөс нараас яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/1485 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Яллагдагч Г.Ганхуягийн өмгөөлөгч нарын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/1485дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн хянан хэлэлцээд яллагдагч Г.Ганхуягийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Г.Ганхуягд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.