Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.06.01/ өглөөний 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ.
Ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүн 17 настай эрэгтэй нь төрсөн ахын эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар осолдсон тээврийн хэрэгсэл бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөгүй, замын хажуу руу онхолдсон байжээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна