Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт шударга ёс тогтсонгүй. Би хувьдаа Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт шударга ёс тогтсонгүй. Би хувьдаа Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн. Тэгвэл яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх УИХ-ын чуулган хуралдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт ямар ч шинэчлэл хийгдсэнгүй. Эрүүл мэндийн салбар эрүүл болсонгүй. Би өөрөө санаачлаад эмийн сонсгол хийж эрүүл мэндийн салбарт яаж ажиллах талаар чиглэл гаргасан. Гэвч хэрэгжсэн зүйл өнөөдөр алга. Эрүүл мэндийн салбарт өнөөдөр шударга ёс тогтсонгүй. Сонгодог парламентын үлгэрлэл болоод нээлттэй санал хураахыг дэмжиж байна. Би хувьдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө