Он гарсанаас хойш цахим орчинд “зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх нэрийдлээр олон тооны иргэдийн эд хөрөнгийг залилсан 6 иргэнийг яллагдагчаар татаад байна.
Тухайлбал иргэн О нь 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” зар мэдээллийг байршуулж хохирогч иргэдийн Токи, Ленд зэрэг аппликейшин руу нэвтэрч эд хөрөнгийг залилсан 7 үйлдэлд энэ 05 дугаар сарын 28-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Он гарсанаас хойш бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 85,8 хувь нь Залилах гэмт хэрэг эзлээд байна. Цахим орчинд иргэдийг бараа, үйлчилгээ залиалах, Даалгавар биелүүлэх, Бусдын цахим хаягаар дамжуулж, мөнгө зээлэх, бусдын өмнөөс зээл авсан, түрээсийн үйлчилгээ, виз гаргах зэрэг нэрийдлээр иргэдийг хуурч мэхэлж, эд хөрөнгийг залилж байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар цагдаагийн байгууллагаас “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх зарын дагуу иргэдийг залилсан 30 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Иргэн та цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд нэн даруй Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага, залилантай тэмцэх, хариу арга хэмжээний хэлтсийн 51265666 дугаарт хандаж, яаралтай хариу арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.