П.Батчулуун эмчийн хэргийн дараа Д.Нямхүү эмчид холбогдох хэргийг Дээд шүүх шүүнэ

П.Батчулуун эмчийн хэргийн дараа Д.Нямхүү эмчид холбогдох хэргийг Дээд шүүх шүүнэ

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг яг одоо Улсын дээд шүүх хэлэлцэж байгаа билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурлын дараа ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох Улсын дээд шүүх шүүнэ. Д.Нямхүү нарт холбогдох  хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгасан ч, прокуророос Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичиж, улмаар тус хэргийг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.