П.Батчулуун эмчийг хохирогчоос эд, эрхтэн авахдаа гэмт хэргийн сэдэлтгүй авсан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж цагаатгажээ

П.Батчулуун эмчийг хохирогчоос эд, эрхтэн авахдаа гэмт хэргийн сэдэлтгүй авсан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж цагаатгажээ

Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр /2025.06.04/ хаалттай хэлэлцсэн билээ. 

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, анхан шатны шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл П.Батчулуун эмчид холбогдох хэргийг цагаатгаж, түүнийг суллахаар болсон билээ.

Тэгвэл Улсын дээд шүүх дараах үндэслэлээр шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын хувьд бодитоор тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, П.Батчулуун нь Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа тодорхой амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрлийг авахдаа элэг болон бөөрний талаар зөвшөөрөл авсан байна. Харин шөрмөс авахдаа Эрүүл мэндийн сайдын 2023 оны журмын дагуу зөвшөөрөл аваагүй буюу энэ журмыг зөрчигдсөн нь тогтоогдсон. Харин үүнд хийх эрх зүйн дүгнэлтийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх алдаа гаргасан байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, П.Батчулуун эмчийг хохирогчоос эд, эрхтэн авахдаа гэмт хэргийн сэдэлтгүй авсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, Улсын дээд шүүх П.Батчулуун эмчид холбогдох хэргийг цагаатгаж, шийдвэрлэв. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө