Г.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барьж төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулна

Г.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барьж төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар "Нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн асуудал, эрүүл мэндийн санхүүжилтийг асуудлыг нийт зарцуулах төсөв нь ДНБ-ий 6 хувьд хүргэж, Засгийн газрын нэгдсэн төсвийн 10 хувьд хүргэх, ДНБ-ий дор хаяж 1 хувийг анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулахыг ДЭМБ зөвлөсөн байдаг. Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх бололцоо байхгүй гэдгийг шударгаар хэлье. Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулахгүй бол төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Зайлшгүй тодотгол хийхээс өөр аргагүй болсон. Төсвийн тодотгол бол төсвийн хэмнэлтийн тодотгол болно. Зээлийн хүүг бууруулах стратегийг бид хэрэгжүүлээд жилийн 6-8 хувь руу дөхүүлж байсан. Харамсалтай нь гадаад нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүүг бууруулах бололцоог олгохгүй байна. Өнөөдөр Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа юм билээ. Тиймээс Монголбанктай хамтарч зээлийг хүү бууруулах асуудлыг төсвийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлнэ" гэлээ.