УИХ-ын гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэнээр 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

УИХ-ын гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэнээр 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Өнөөдрийн /2025.06.12/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцлээ.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 110 гишүүн оролцсон буюу ирц 90 хувьтай байлаа. Улмаар 68 гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, 28 гишүүн үг хэлэв. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдээс санал авахад 110 гишүүн дэмжсэнээр нийт 92.3 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдлоо.