Өмнөговийн Засаг даргын орлогч Ж.Занабазар Канадад ажиллах үеэрээ 1000 ам.долларын үнэтэй, LV брэндийн гутал өмссөн нь шүүмжлэл дагуулав

Өмнөговийн Засаг даргын орлогч Ж.Занабазар Канадад ажиллах үеэрээ 1000 ам.долларын үнэтэй, LV брэндийн гутал өмссөн нь шүүмжлэл дагуулав

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар тэргүүтэй төлөөлөгчид Канадын Альберта мужийн Калгари хотод зургаадугаар сарын 6-14-ний өдрүүдэд ажиллаж байна. Энэ үеэрээ Ж.Занабазар LV брэндийн гутал өмссөн олны шүүмжлэлийг дагуулав.

Уулзалтын талаар тодруулбал, Өмнөговь аймгийн төлөөлөгчид зургаадугаар сарын 9-ний өдөр Альберта мужийн Засгийн газрын төлөөлөгчидтэй Дугуй ширээний уулзалт хийсэн байна. Энэ үеэр Засаг даргын орлогч Ж.Занабазар Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, Альберта мужтай ижил төстэй талууд байгааг онцлоод, боловсрол, уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх сургалт, аялал жуулчлал, ойн аж ахуй, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Тэгвэл энэ үеэрээ Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар 1000 ам.доллар буюу монгол мөнгөөр 3.6 сая төгрөгийн үнэ бүхий Louis Vuitton брэндийн гутал өмссөн байсан нь олны шүүмжлэлгийг дагууллаа. Түүний хувьд 2020-2024 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оноос эхлэн тус аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн юм.