ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр /2025.06.17/ 10.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайдын хүргүүлсэн Засгийн газарт хамтрах саналыг хэлэлцэж байна. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсон. Улмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ өнөөдрийг хүртэл өргөн бариагүй байгаа бөгөөд ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд хамтрах саналаа бичгээр албан ёсоор өчигдөр хүргүүлсэн. Харин өнөөдөр өглөө 10:00 цагт ИЗНН, ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах эсэхээ хэлэлцэж байна.
