Б.Чойжилсүрэн: Би ёс зүйн хариуцлага хүлээх байсан. Манай намын удирдлагууд намайг сайдаар үлдээхийг хүссэн

Б.Чойжилсүрэн: Би ёс зүйн хариуцлага хүлээх байсан. Манай намын удирдлагууд намайг сайдаар үлдээхийг хүссэн

ДЦС-3 ТӨХК-тай холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр, "Ерөнхий сайд өнөөдөр Эрчим хүчний яаман дээр ажилласан. ДЦС-3 дээр онцгой дэглэм тогтооё гэсэн шийдвэрийг гаргаж байгаа. Бусад төрийн өмчит компаниудын хувьд бэлэн байдалд шилжүүлсэн. Ингэснээр гамшгийн тухай хуулиар Эрчим хүчний сайд өндөржүүлсэн бэлэн байдалд гарах ийм хууль зүйн зохицуулалттай. Үүний дагуу осол гарсны дараа буюу зургаадугаар сарын 3-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байсан. Энэ хугацаанд тагнуул, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас ослын газар луу орж чадаагүй. Уржигдар өглөө бид цагдаагаас бичиг аваад Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ослын шалтгааныг тодруулах ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Дүгнэлт удахгүй гарна. Бид ямартай ч ирэх долоо хоногт багтаагаад ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Мөн осол гарсан турбинд монтаж хийнэ. Тэгээд дараагийн төлөвлөөгнүүдийг гаргах байх. Бидэнд хэд хэдэн хувилбар байгаа. Нэгдүгээрт урьд нь ажиллаж байсан турбиныг ашиглаад суурь нь гэмтээгүй бол дөрвөн сарын хугацаанд сэргээх боломжтой. Суурь гэмтсэн тохиолдолд энэ жил 40-45 мвт-ын дутагдалд орно. Энэ дутагдлыг нөхөх арга хэмжээг хийх байх. Эхний ээлжинд Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас орж ирэх 150 мвт-ыг энэ ондоо бгтаан ашиглалтанд оруулахаар хөрөнгө оруулагч нартай гэрээ хийж байна. Хоёрдугаарт Сэлэнгэ аймгийн төв дээрх 70 мвт-ын дулаан цахилгаан станц баригдаж байгаа. Мөн ялгаагүй энэ онд багтаагаад ашиглтанд оруулахаар ажиллаж байна. Гуравдугаарт Тосонцэнгэл суманд дахин нэг 30 мвт-ын дулааны цахилгаан станцын эхний блокийг сүлжээнд холбосон бөгөөд хоёр дахь блокийг сүлжээнд холбох ажлыг хийнэ. Бүр эрчим хүчний дутагдалд орсон тохиолдолд Өвөрмонголын эрчим хүчний системээс Оюу толгой компанийн эрчим хүч авч байгаа дэд бүтцийг ашиглаад 80 мвт хүртэл эрчим хүч импортлохыг үгүйсгэхгүй. Ямартай ч цахилгаан эрчим хүчний дутагдалд оруулахгүй байх арга байна. Дулааны хувьд хоёр арга байгаа. Зуух нь харьцангуй гэмтэл багатай гэж найдаж байгаа. Тэгсэн тохиолдолд дулаан дангаар үйлдвэрлэдэг горим руу шилжүүлнэ. ДЦС-ээс дулаан авч байгаа тодорхой хэрэглэгч нарыг Амгалан дулааны цахилгаан станц руу шилжүүлэх, ДЦС 4 рүү шилжүүлэх тооцоонууд хийгдэж байна" гэлээ. 

ВИДЕО: