Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д гарсан осолтойхолбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, Н.Тавинбэхийг өөрийнх нь хүсэлтээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, "ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байна.
Тэрбээр өмнө нь Эрчим хүчний сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.